http://hitech.vesti.ru/news/view/id/1340
Android болон iOS үйлдлийн системтэй идэвхтэй ашиглагдаж буй ухаалаг утас, төхөөрөмжийн тоогоороо Хятад улс АНУ-с давж гарчээ.
Flurry компани жилийн өмнө Хятад улсыг ухаалаг төхөөрөмжийн хамгийн хурдацтай өсч буй зах зээл гэж тодорхойлж байсан бөгөөд хятадууд америкчуудыг давж гарахад яг 12 сар зарцуулжээ.
Flurry компаний 2013 оны 1 сард гаргасан тайлангаар Хятадууд 221 сая, Америкчууд 222 сая төхөөрөмж ашиглагдаж тоологдсоноор бараг тэнцсэн байсан бол ердөө сар хүрэхгүй хугацааны дотор буюу 2-р сард хятадууд 246 сая, АНУ-д 230 сая ухаалаг төхөөрөмж тоологдсон байна.
Хүн амын тооны ялгаанаас л харахад АНУ тэргүүлэгч байр сууриа эргүүлж авахад өнгөрсөн нь ойлгомжтой, АНУ 310 сая гаруй хүн амтай бол Хятадад түүнээс 4 дахин их буюу 1,3 тэрбум гаруй хүн амьдарч байна. 2012 онд АНУ-д 55 сая ухаалаг төхөөрөмж нэмж тоологдсон бол Хятадад энэ хугацаанд 150 сая ухаалаг төхөөрөмж шинээр ашиглагдаж эхэлжээ. Хүн амынхаа тоогоор АНУ-д дэлхийд 3-т жагсдаг учир Хятадыг гүйцэж түрүүлэх боломж 1,2 тэрбум хүн амтай Энэтхэг улсад байна.
Гэвч Энэтхэгт одоогоор Android болон iOS үйлдлийн системтэй 19 сая төхөөрөмж л ашиглагдаж байгаагаас харахад дээрх үзүүлэлтээр ойрын хугацаанд Хятад тэргүүлэгч хэвээр байх нь. Хятад, АНУ-н дараагаар 43 сая идэвхтэй ухаалаг төхөөрөмж ашиглагддаг Их Британи улс 3-т бичигдсэн байна.
No comments:
Post a Comment