Tuesday, February 12, 2013

Тансаг зэрэглэлийн Android гар утас £7,000 үнэтэй


Vertu компани Windows биш Android үйлдлийн системтэй тансаг ангилалын гар утас үйлдвэрлэхээр боллоо.





Гар утас тус бүрийг Hampshire, Church Croocham-д байрлах Vertu компаны үйлдвэрт гараар угсарчээ.

Continue reading the main storyТансаг зэрэглэлийн гар утас үйлдвэрлэгч Vertu компани анхны Android үйлдлийн системтэй гар утсаа зах зээлд нэвтрүүллээ.
http://www.bbc.co.uk/news/technology-21387371

"Vertu Ti" загварын гар утас 7,900 еврогийн (£6,994) үнэтэй бөгөөд Английн Хампширын Church Crookham-д байрлах тус компаны төв оффист үйлдвэрлэгдсэн байна.Энэхүү гар утас нь титанаар хийгдсэн хүрээтэй бөгөөд биндэрья /sapphire/-р хийгдсэн дэлгэцтэй гэхдээ 4G сүлжээг дэмжихгүйгээр хийгдсэн гэж зохион бүтээгч Hutch Hutchison хуучилсан байна.Өнгөрсөн жилийг хүртэл тухайн компаныг Nokia компани эзэмшдэг байсан ба Symbian үйлдлийн системтэй өндөр үнэтэй гар утас зохион бүтээж үйлдвэрлэдэг байсан.



Компаны гүйцэтгэх захирал Perry Oosting BBC-д өгсөн ярилцлагадаа, Vertu компани Windows-с Android үйлдлийн системийг илүүд үзсэн учир нь илүү өргөн тархсан, дэлхийн зах зээлд амжилттай яваа учраас сонгосон гэж хэлсэн байна.
Мөн тэр "Таны гар утас бусад техник хэрэгслүүдтэй харилцан уяалдаатай, холбогдож ажилладаг байх хэрэгтэй. Миний бодлоор Windows үйлдлийн систем амжилтад хүрэх нь гарцаагүй, гэвч одоогоор харьцангуй бага зах зээлд хүрч чадсан. Одоогийн байдлаар Android үйлдлийн системтэй гар утас дэлхийн зах зээлийн 60%-г эзэлж чадсан шиг том хэмжээг хамарч хараахан амжаагүй байна" гэж хэлсэн байна.
Компаны зохион бүтээх хэсгийн тэргүүлэгч Mr.Hutchison хэлэхдээ 'Vertu компани технологийн салбарт тэргүүлэгч байх сонирхол байхгүй, Vertu компани хэзээ ч техник, технологийн амь өрссөн тулааны ирмэг дээр зогсохгүй' гэсэн байна.
"Манай бүтээгдэхүүн бол технологи болон дарханы урлаг, нарийн хийцийн зохимжит хослол болсон бүтээгдэхүүн болохоос нэг удаагийн, хэрэглээд хаядаг бүтээгдэхүүн бол биш."

Зах зээлийн цөөхөн бүлэг хэсгийн анхаарлыг татнаVertu компан нийт зах зээлд хандсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр хэзээ ч анхаарч байгаагүй ба энэ салбарт үйл ажиллагаагаа явуулж ирсэн 10 жилийн хугацаанд нийт 326,000ш л ухаалаг утсыг дэлхий дахинд үйлдвэрлэсэн байна.

"Бид хэзээ ч их хэмжээний гар утас үйлдвэрлэхгүйг манай утасны үнээс харж болно" гэж Mr Oosting хэлжээ.
Бүх гар утас хүний гараар угсрагдаж эцсийн хэрэглэгчид хүрдэг. Тухайн гар утсыг захиалж хийлгэж буй эзэмшигчийн нэр болон гарын үсэг нь SIM карт ордог хэсгийн ханад лазераар бичигддэг.
Vertu гар утсыг дэлхий даяар байршсан 500 жижиглэн худалдааны салбараас худалдан авах боломжтой бөгөөд, 70 салбар нь компаны өөрийн салбар нэгж байдаг байна.
Гар утас бүр "concierge" товчлууртай бөгөөд үүгээрээ дэлхий даяар байршсан нэг үгээр хэлэхэд call center-тэй холбогдох бөгөөд тухайн байршилдаа тохирох төрөл бүрийн лавлагаа, тусламж авах боломжтой ба ресторан, арга хэмжээний захиалга хүртэл хүлээн авдаг байна.
180g (6oz) жинтэй 'Vertu Ti' Android утас нь одоо үеийн ухаалаг утаснуудтй харьцуулахад хүнд юм - Samsung Galaxy S3 118g, iPhone 5 нь 112g жин тус тус татдаг.


Компаны зохион бүтээх хэсгийн тэргүүлэгч Hutch Hutchison загвар, дизайн, дархны уран хийцийг илүү чухалчилж үздэгХүнд байгаагийн нэг шалтгаан нь тухайн гар утасны удаан, эдэлгээтэй ашиглалтыг бодолцож хийсэнтэй холбоотой. Нөгөө шалтгаан нь утасны дэлгэцийг хиймэл материалтай холбоотой - утас маань хүргэлтийн битүү бүхээгтэй машинаар дайрч өнгөрсөн туршилтыг давж, эвдэрч, хэмхрээгүй, хэвийн ажиллагаатай үлдсэн гэдгээс харахад ямар чанартай хийгдсэнийг харж болно.


Mr. Hutchison "Хүмүүс биндэрья /sapphire/-г зүгээр л гоёмсог шил гэж боддог, гэвч биндэрья нь 'ган төмөр нь шилтэй харьцуулбал пуддинг шиг' гэдэг харьцуулалтаас ямар чанартай гэдгийг ойлгож болно. Биндэрьяг зөвхөн алмазаар л зурж, зураас гаргаж чадна.
Verty компани санхүүгийн үзүүлэлтээ нийтэд зарладаггүй, гэвч сүүлийн 10 жилийн хугацаанд Lehman Brothers банк дампуурсан 2008 оныг эс тооцвол борлуулалт жил бүр байнга өссөөр ирсэн гэж мэдээлж байна.
Худалдан авалтын нэг том зах зээл нь Хятад улс юм байна.
Tag Heuer, Goldvish зэрэг бусад брендүүд зах зээлийн тодорхой бүлэг хэсэгт хандсан, хэдэн мянган фунтын үнэтэй тансаг зэрэглэлийн гар утас үйлдвэрлэж энэ зах зээлд өрсөлддөг.
Гэвч зарим мэргэжилтнүүдийн хэлж буйгаар дэлхийн зах зээл бүхэлдээ хямд өртөгтэй ухаалаг утасны зах зээлрүү чиглэж байна.
Huawei компани Африкт хямд үнэтэй Windows үйлдлийн системтэй утас нэвтрүүлсэн ба энэ нь iPhone5-н хямд хувилбар гэсэн цуурхал тарсан байна.

IHS компаны ерөнхий шинжээч Ian Fogg хэлэхдээ "Бидний таамаглалаар 2016 он гэхэд, дэлхийн зах зээлийн 31%-г хямд өртөгтэй ухаалаг утас эзлэх болно" гэжээ.





No comments:

Post a Comment